Ухаалаг зогсоол • Self‑Service

iQ‑Parking ухаалаг зогсоол АШИГЛАХ ЗААВАР

Таны аюулгүй, хурдан, цахим төлбөртэй зогсоол. Төхөөрөмжийн шар хайрцгийн QR кодыг утасны камераар уншиж төлбөрөө баталгаажуулаад, түгжээ бүрэн буусны дараа хөдөлгөөнөө хийж гараарай.

24/7 ажиллана Камераар QR уншуулна \(банкны аппын QR‑скан хэрэггүй\) Бодит цагийн чөлөөт байршил

Түргэн санамж

  1. Тээврийн хэрэгслээ шар хайрцгийг дайралгүйгээр зөв байрлуулна.
  2. Хажуугийн хашлага, шар зураас-ны дагуу тэгш зогсоно.
  3. Зогсоолын хэвтээ түгжээг урд/хойд дугуйн голд, өргөний ⅔‑оос багагүй хэсэгт тааруулна.
  4. Гарахдаа шар хайрцаг дээрх QR-ыг уншуулж төлөөд, түгжээ буусны дараа хөдөлнө.

Зөвлөгөө: QR уншигдахгүй бол чийгтэй зүйлээр арчиж тодруулж, эсвэл “QR code scanner” апп ашиглаарай.

Зогсоол ашиглах заавар

  1. Тээврийн хэрэгслийг шар хайрцгийг дайрахгүйгээр байрлуулах.
  2. Хажуугийн хашлага болон шар зураасны дагуу тэгш байрлуулах.
  3. Байршуулах/байрлалаа өөрчлөхийн өмнө орчноо сайтар ажиглаж, явган зорчигч болон саадыг бүрэн нягтлах.
  4. Хормойтой/унжсан бүтэцтэй тээврийн хэрэгсэл орж зогсохыг хориглоно.
  5. Хэвтээ түгжээг урд/хойд дугуйн голд, өргөний ⅔‑аас багагүй хэсэгт тааруулж байрлуулах.
  6. Төхөөрөмжийн мэдрэгч тээврийн хэрэгслийг байрлуулмагц ажиллаж түгжигддэг тул гарах/байрлал өөрчлөхдөө шар хайрцаг дээрх QR-ыг уншуулж, төлбөрөө төлж, түгжээ буусны дараа хөдөлгөөн хийнэ.
  7. Түгжээ бүрэн түгжигдэх/онгойхоос өмнө хөдөлгөөн хийх, хаалга онгойлгож/хаах үйлдэл хийхийг хориглоно.
  8. Төлбөр төлсний дараа түгжээ бүрэн буутал хөдөлгөхгүй байх.
  9. Зогсоолд байрлаж буй тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хааж бүх төрлийн тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглоно.

Энэ QR ямар зориулалттай вэ?

Тайлбар

Шар хайрцаг дээрх QR нь вэб холбоос (линк) бөгөөд төлбөрийн систем рүү хөтөлнө. Тиймээс утасны камераар шууд уншуулна. Банкны аппын QR‑скан ашиглах шаардлагагүй — камераар уншуулахад хангалттай.

QR уншигдахгүй бол?

Алхамууд
  1. QR‑ыг чийгтэй зүйлээр зөөлөн арчиж тодруулна.
  2. Камераар уншигдахгүй бол “QR code scanner” апп ашиглана (AppStore/PlayStore‑оос утсан дээрээ татаж суулгана).
  3. Зогсоол бүрд байрласан 3 ижил QR-ын аль нэгийг ашиглаж болно.

Аюулгүй байдлын зөвлөмж

Safety
  • Түгжээ ажиллах үед хүмүүс, эд зүйлсийг түгжээнээс зайтай байлга.
  • Гарахдаа эхлээд төлбөрөө төлж, буусан эсэхийг шалга.
  • Орчноо үргэлж нягталж, явган зорчигчид давамгай эрхтэйг санаж хөдөл.

⚠️ Дээрх зааврыг мөрдөөгүйгээс үүсэх эрсдэлд зогсоол эзэмшигч хариуцахгүй (доорх Санамж-ыг үзнэ үү).

Төлбөр төлөх заавар

1) QR‑ыг камераар уншуулна

Шар хайрцган дээрх QR код нь вэб холбоос тул ГАР УТАСНЫ КАМЕРААР шууд уншуулна. Анхаар: банкны аппын QR‑скан ашиглах шаардлагагүй — камераар уншуулахад хангалттай.

2) Линк дээр дарж нэвтэрнэ

Камераас гарч ирэх вэб холбоос дээр дарж нэвтрээд, гүйлгээ хийж төлбөрөө баталгаажуулна.

Зогсоол бүрд 3 ижил QR байрласан — алиныг нь ч ашиглаж болно.

3) Түгжээ буусны дараа хөдөлнө

Төлбөр амжилттай баталгаажсаны дараа түгжээ автоматаар бууна. Бүрэн буусан эсэхийг шалгаад хөдөлгөөн хий.

Тусламж: Камераар уншигдахгүй бол “QR code scanner” апп ашиглаж болно (AppStore/PlayStore).

Санамж ба Хариуцлага

Үйлчлүүлэгчийн хариуцлага

  • Түгжээ бүрэн буугаагүй байхад хөдөлгөөн хийснээс үүдэх эвдрэл, гэмтэлд эзэмшигч хариуцахгүй.
  • Түгжээ буугаагүй үед машины жинг нэмэгдүүлснээс (зорчигч суулгах, ачаа ачих) үүсэх хохиролд эзэмшигч хариуцахгүй.
  • Хажуугийн хормойтой/унжсан бүтэцтэй тээврийн хэрэгсэл байрлуулснаас үүсэх аливаа эвдрэл, хохирлыг хариуцахгүй.
  • Түгжээ нээгдэх/хаагдах үед түгжээнээс зайтай байж, гар хөл хавчуулах, эд зүйл унагахаас сэргийлэх нь үйлчлүүлэгчийн үүрэг.
  • Төхөөрөмжийг санаатай/болгоомжгүйгээр эвдлэх, дайрах, төлбөр төлөхгүй хүчээр гарах тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна.
  • Байрлуулахдаа орчноо сайтар нягталж саад, хашлага байгаа эсэхийг шалгаагүйгээс үүсэх осол, хохирлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
  • Зогсоолд байрлуулах, байршил өөрчлөх үед гуравдагч этгээдийн үйлдлээс үүсэх аливаа осол, хохирлыг үйлчлүүлэгч бүрэн хариуцна.
  • Захиалагдсан (түгжээтэй) зогсоолд хүчээр орохыг хориглоно.

Нэмэлт заавар

  • iQ‑Parking апп‑аар зогсоол захиалагдсан байх магадлалтай тул төхөөрөмж түгжээтэй (боссон) эсэхийг шалгаж байршина.
  • Self‑service тул төлбөр төлөх гар утасны камера, дата, цахим төлбөрийн хэрэгслийн бэлэн байдал нь таны хариуцлага.
  • Автомашин, унадаг дугуй, скүүтэр, мотоцикл зэргийг зогсоолын үйл ажиллагаанд саад болгон байрлуулах тохиолдолд торгууль ногдуулж, дугуй түгжих, ачих зэрэг арга хэмжээ авна.
  • Зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулснаар та дээрх бүх заавар, санамжийг мөрдөхийг зөвшөөрсөнд тооцно.

Анхаар: Түгжээ бүрэн буугаагүй үед суух/ачаалах зэрэг автомашины жинг өөрчлөх үйлдлээс зайлсхий.

“iQ Parking” мобайл апп ашиглах заавар

  1. Апп суулгах: AppStore болон PlayStore‑оос iQ Parking‑ийг татаж суулгана.
  2. Бүртгэл: Утасны дугаараа оруулж баталгаажуулна.
  3. Сул зогсоол харах: Бодит цагаар сул зогсоолууд харагдана.
  4. Захиалах: Өөрийн зогсох байршлаа сонгон захиална.
  5. Төлбөр: Хэтэвчээ цэнэглэж захиалгын төлбөрөө төлнө.

Апп татах холбоос

Дараах товчийг дарж маркет руу орно уу.

(*) Одоогоор холбоосууд туршилтын төлөвт — бодит линкээр солих.

Түгээмэл асуулт

QR уншуултал юу болох вэ?

Flow

Камераас холбоос нээгдэж төлбөрийн хуудсанд шилжинэ. Төлбөр баталгаажмагц түгжээ автоматаар бууж, гарах боломжтой болно.

QR уншигдахгүй бол?

Зогсоол тус бүрд 3 ширхэг ижил QR байршсан тул аль нэгийг уншуулах. QR уншигдахгүй бол чийгтэй зүйлээр арчиж тодруулж, эсвэл “QR code scanner” апп ашиглаарай. Нэг зогсоолд байрлах 3 ижил QR‑ын аль нэгийг ашиглаж болно.

Түгжээ буухгүй бол яах вэ?

Дэмжлэг

Төлбөр амжилттай эсэхийг дахин шалга. Буухгүй хэвээр байвал лавлах утас руу холбогдоно (доорх холбоо барих).